card
Ковер
Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол танайх зээл олгох уу?

Цалингаа дансаар авдаг бол зээл авч болно.


Бүлгийн зээл гэж ямар зээл байдаг вэ?

Бага орлоготой иргэд бичил бизнес эрхлэгчдийн эрхэлж буй бизнесийг нь дэмжсэн 3-5 гишүүн бие биенээ батлан дааж хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авахыг хэлнэ.


Бүлгийн зээлд ажил эрхэлдэг хүн хамрагдаж болох уу?

Цалингийн орлоготой 3-5 хүн нийлээд бүлгийн зээл авч болно.


Давхар зээлтэй байж болох уу?

Танай өрхийн орлого хүрч байвал зээл авч болно.


Барьцаагаа тавиад орлого нотлохгүй зээл авч болох уу?

Шуурхай зээл авч болно.


Ганцаараа амьдардаг хүн хамтран зээлдэгчээр өөр хэн нэгнийг оруулж болох уу?

Таныг орлого эсхүл барьцаа хөрөнгөөрөө батлан даах тохиолдолд хамтран зээлдэгчээр орж болно.


Өвөл сул зогсолттой байдаг хүмүүст зээл олгох уу?

Зээл олгоно. Таны орлогод тохируулж зээлийн эргэн төлөх хуваарийг хийх боломжтой.


Танай байгууллага ямар барьцаа авч зээл олгодог вэ?

Манайх бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, автомашин барьцаалж зээл олгож байна. Мөн барьцаагүй зээл байдаг.

Хүсэлт илгээх